top of page

Хүүхдийн ханиадыг хэрхэн хурдан эдгээх вэ?

 

Зөгийн бал (12 сараас дээш насны хүүхдэд)

   Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж, ханиадыг багасгахад тусалдаг. Pennsylvania мужийн их сургуулийн Эмийн Коллежоос явуулсан судалгаанд оролцсон 105 эцэг эхчүүд бүгд зөгийн бал нь зүгээр ханиадны сиропон эмнээс илүү хүүхдийг шөнийн цагаар ханиах ханиалгыг дарж байсан гэж мэдүүлжээ. Хүмүүс голдуу зөгийн балыг халуун устай хольж уудаг. Мөн үүн дээрээ жаахан лемоны шүүс нэмээд уувал бүр илүү үр дүнтэй гэнэ. Түүнээс гадна зөгийн балыг дангаар нь хэрэглэж болно. Хэрэв хүүхэд чинь 1-5 настай бол хагас цайны халбага, 6-11 настай бол бүтэн цайны халбага зөгийн бал дангаар нь өгнө. Харин нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг өгч болдоггүй. Яагаад гэвэл зөгийн баланд Clostridium botulinum гэдэг бактербайдгаас энэ нь бага насны хүүхдийн төгс боловсроогүй байгаа хоол боловсруулах системийг хүндээр өвчлүүлдэг.

Давстай ус (4-өөс дээш настай хүүхдэд)

   Давстай усыг хүүхдийн хамарт дусаах нь хамрын хөндийг чийгшүүлж, хамар дахь нус болон элдэв бохирдлыг цэвэрлэж гаргахад тусалдаг. 2008 онд Европд хийсэн судалгаанд 6-10 насны 390 хүүхэд оролцож, далайн ус нь стандарт ханиадны эмнүүдээс хамаагүй хурдан ханиадыг дарж байсныг баталжээ. Бүлээн давстай уусмал бэлдсэний дараа хамрын дусаагуураар хүүхдийн хамарт дусаана. Хүүхдийн толгойг гэдрэг хэсэг байлгаж уусмал хамрын хөндийгөөр чөлөөтэй нэвтрэх боломж олго. Дараа нь өндийлгөж суларсан нусыг цэвэрлэж аваарай.

Хэвтэхэд нь толгойг нь өндөрлө.

    Хүүхдээ амрахаар хэвтэхэд нь толгойг нь өндөрлөж өгвөл түүнд амьсгалахад илүү чөлөөтэй амар байх болно. Гэхдээ бага зэрэг өндөрлөхөд л хангалттай. Хэрэв бага насны, тусдаа орон дээр унтдаг бол өндөрлөж байгаа даавуу, алчуураа ор болон матрасны завсар нь хийгээрэй. Бага хүүхдийн орон дотор илүү дутуу алчуур, даавуу байх нь аюултай байдаг. Яагаад гэвэл хүүхэд өөрөө өөрийгөө мэдэлгүй даавуугаар хүзүүгээ ороох эсвэл нүүрээ бүтээснээс амьсгалж чадахгүй болох тохиолдол гардаг.

Амралт, бас амралт (бүх насныханд)

  Ямар ч тохиолдолд өвчинтэйгээ тэмцэхэд бүх хүмүүс тодорхой хэмжээний энергийгзарцуулдаг. Тиймээс хүүхэд чинь их унтаж амрах тусмаа бас эдгэрч байна гэсэн үг.

Тахианы шөл болон бусад уух зүйлс (6 сараас дээш насны хүүхдэд)

    Зөгийн балтай ус, халуун шоколадтай сүү зэргээс гадна тахианы шөл уух нь хүүхдийн ядаргааг тайлж, толгой эргэх, хамар битүүрэх болон халууныг бууруулдаг нь нотлогдсон байна.

 

 

 

////////////////////////////////////////////////////////////////////////////////////

bottom of page