top of page

Эрхлэгчийн мэндчилгээ

 

    Боловсролын салбрын хөгжил, дэвшилд  өөрийн мэдлэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан яваа эрдэмтэн олон багш нар, бяцхан шавь нар, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж эрдмээр баян, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлж байна.

Тус цэцэрлэгийн хамт олон боловсролын шинэчлэлийн үед бага насны хүүхдийг сургаж,хөгжүүлэх ариун хүндтэй ажилдаа Монгол улсын засгийн газрын “Эрдэм боловсролтой монгол хүн”  хөтөлбөрийг хамтдаа  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа хамт олон юм.

Хүүхэд бүрийн хөгжлийн суурийг судлан таньж,тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх хүүхдийг өөртөө итгэлтэй, үндэсний уламжлал, зан заншлаа дээдэлдэг эрдэм боловсролтой “Зөв монгол хүн” болгон  төлөвшүүлэхэд манай хамт олон сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байна.

 

Төрийн алтан жолоог хүүхдийн заяа түшиг

Түмний тунгалаг мэлмийг хүүхдийн жаргал мялааг

 

                  "Цовоо хүүхдүүд" цэцэрлэгийн эрхлэгч Д. Нарантуяа

 

© 2015 "Цовоо хүүхдүүд" цэцэрлэг

Created by 3x1=3

bottom of page