
Бидний тухай
"Цовоо хүүхдүүд" цэцэрлэг нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Мөн өөрийн төрөлжсөн ангитай бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэгтэй. Хүүхдийн оюун ухаан сэтгэхүй хөгжүүлэх даам, баримал, цаасан нугалбарын нэмэлт сургалтууд явуулдаг.
Mэргэжлийн арга зүйчээр ахлуулсан багш, ажилчид бүхий хамт олон хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжихийн зэрэгцээгээр доорх шинж чанаруудыг хүүхдэд төлөвшүүлэх зорилтыг эрхэмлэн ажилладаг.
Үүнд:
Сурах урам зоригтой: Xүүхэд аливаа зүйлийн тухай мэдэх эрмэлзлэл дүүрэн, зурах бичих, урлан бүтээх үйлийнхээ тусламжтайгаар бүтээлчээр сэтгэх чадвартай болох, бусад хүмүүсийн шахалт дарамтаар бус өөрөө хүсэж шинэ зүйлийг сонирхолын дагуу сурдаг.
Шинийг мэдэх эрмэлзлэлтэй: Орчноо байнга сонирхож, шинэ сонирхол татсан зүйлийг соргогоор мэдэрч, хүрч мэдрэх хийх хүсэлтэй . Сониуч зан бол аливааг сурах эхлэл бөгөөд сонирхол татсан зүйлээ мэдэхийн тулд өөрөө мэрийх ба бид дэмжиж ажилладаг.
Өөртөө итгэлтэй: Аливааг хийхдээ урамтай, “Би чадна” гэсэн итгэл дүүрэн, чадахгүй бол багш, найз нөхөд тусална гэсэн итгэлтэй, бусад хүмүүс өөрийг нь хүндэтгэдэг гэдгийг мэдэрсэн байдаг.
Хүмүүжилтэй: Мэндлэх, уучлал гуйх, өөрийн ээлжийг хүлээдэг, бусдын анхааралтай сонсдог, дүрэм журам баримталдаг, эмх цэгцтэй, хүнлэг, бусдад халамжтай, дуулгавартай, хувийн сахилга баттай
Асуудал шийдвэрлэх чадвартай: Юмсын учир зүй, шалтгааныг ойлгож, асуудлыг бие даан шийдвэрлэх, зөв шийдвэр гаргадаг, өөрөө аливааг хийх санаачлагатай болно.
Хүнлэг халамжтай: Хүүхэд бусадтай өөрт байгаа зүйлээ хуваалцаж сурах, бусдын төлөө санаа тавьдаг, бусдыг хайрлан халамжлахыг өөрийн орчноосоо суралцаж байдаг. Үүнд тайлбарлан ойлгуулах, худал амлалт өгөхгүй байх, бусадтай харьцуулахгүй байх, сэтгэлээ хуваалцах, асуудлыг өөрөө шийдэж чадахгүй үедээ бусдаас тусламж авах, үг хэлээр ойлголцох нь чухал гэдгийг багш ба эцэг эх нь өөрийн биеэр үлгэрлэх, шударга байхыг эрхэмлэх
Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай: Өөрийн сонгосон ажлаа эхнээс нь дуустал хийдэг, бусдад саад болдоггүй, авсан зүйлээ байранд хураадаг, өөрийн хийж буй зүйлд анхаарлаа дайчлан тогтвортой сууж сурсан
Бодит байдлыг эргэцүүлэх чадвартай: Аливаад өөрийн дүгнэлт хийдэг, болно ба болохгүйг мэддэг, учир шалтгааныг тайлбарладаг
Цагийн мэдрэмжтэй болох: Багаас цаг баримталж сурснаар бүх зүйлийг цаг хугацаанд нь амжуулах эрмэлзэлтэй болох ба аливаа зүйлийг тогтсон цагт хийж амжуулахын тулд хурдан сэтгэх, бодох, хийх, нэгээс нөгөөд шилжихэд хугацаа бага зарцуулах байдлаар хувийн сахилга батыг өөрөө бий болгож сурна. Үүнд багш, эцэг эх нь яг цагт нь төлөвлөсөн зүйлээ хамтран хийхэд хүүхдэд туслах
Сонголт хийх: Сургалтын хэрэглэгдэхүүн, өөрийн хийх ажлаа сонголт хийдэг, хэзээ юу хийхээ төлөвлөн сонголт хийдэг гэх мэт чадваруудыг Монтессори сургалтын аргад тулгуурлан хүүхдэд төлөвшүүлэхийг бид зорин ажиллаж байна.
Сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт:
Хөдөлгөөн эрүүл мэнд
-
Өглөөний гимнастик
-
Алжаал тайлах дасгал
-
Аялал зугаалга
-
Тоглоом
-
Чийрэгжүүлэх ажил
-
Хөдөлгөөнт тоглоом
-
Биеийн тамирын өдөрлөг
-
Ариун цэврийг сахина.
-
Аюул ослоос урьдчилан сэргийлнэ.
Хэл яриа харилцаа
-
Сонсох
-
Ярих
-
Унших бэлтгэл
-
Дүрслэн бичих
-
Үе тэнгийнхэн болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа
-
Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх
