
Танин мэ дэхүй
Чулуун ой
Эрт цагт Чингис хаан төр гүрний улсыг хөдөлгөж цайз хэрмийг бариулж гэнэ. Цайз хэрмийг барьж байсан хүмүүсийн захирагч нь их хэрцгий ширүүн хүн байжээ. Хэрвээ хэн нэг хүн ядарч зүдрээд жаахан л амсхийх гэвэл тэр дор нь барьж, цайз хэрмийн дотор хаяж, хэрмээ үргэлжлүүлэн барьдаг байв. Нэг удаа энэ хэргийг Хурмаст тэнгэр олж мэдээд энэ янзаараа ядарч туйлдсан ард олныг алаад байвал, Цайз хэрмийг барьж дуусахад орчлон дээр нэг ч хүн үлдэхгүй юм байна гээд Бодисадва бурханыг орчлонд илгээн,...
- Чи цайз хэрэм барьж байгаа газарт очоод ядарч туйлдсан улсыг авар гэж захиж явуулав. Бодисадва бурхан орчлонд бууж ирээд нэгэн хувилгаан хутагтын дэргэд хүрч...
Чоно өмч авсан нь
Эрт урьд цагт Бурхан багш түмэн амьтанд идэх хоол хуваан өгчээ. Тэр үед чоно зээр барьж идэх гэж элдэж байгаад хоцорчихжээ. Үнэг бурхан Багшаас өмчөө аваад буцаж явах замдаа чонотой таарч,- Хөөе, чи энд юу хийж яваа юм бэ? Цаана чинь Бурхан багш түмэн амьтанд өмч хувааж байна гэж хэлэв. Чоно үнэгний хэлэхийг сонсоод хөөж байсан зээрээ орхиж, Бурхан багшаас өмч авахаар очжээ. Гэвч чоныг хүрч очиход Бурхан багш өмчөө хуваагаад дуусчихсан байв. Чоно- Надад өмч хувааж өгөөч гэхэд Бурхан багш,
- Чи хоцорч ирсэн тул өмч дууссан гэж хэлэв. Чоно дургүй нь хүрч,
- Бусад амьтанд бүгдэд нь өмч хуваачихаад надад яагаад үлдээдэггүй юм хэмээн гомдоллоход Бурхан багш,
- За тэгвэл чи хойшид өөрийн эр чадлаараа хоолоо олж ид. Гэхдээ мянгаас нэгийг идэж байгаарай гэж захижээ.
Чоно түрүүхэн хөөж байсан зээрээ холдоод явчихвий гэж санаад...
Эрвээхэй
Хүүхдийн дуу
Эрвээхэй, эрвээхэй
Наадан наадан нисээрэй
Навчин дээрээ суугаарай
Намайг сайн ажаарай
Эрээн хувцасыг хараад чи
Ээжийн үрийг гайхна уу
Эгэл чам шиг би
Энгүй ганган байна уу?
Эрвээхэй, эрвээхэй
Эргэн эргэн нисээрэй...


