
Хамтдаа шийдье


Эцэг эх хүүхдүүдэд өгөх зөвлөмж
Хүүхэд, эцэг эхчүүдээ! Хүүхдээ зусланд явуулахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.
Хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт заавал оруулах хэрэгтэй. Зуслан дээр очсоны дараа таны хүүхдийн архаг хууч өвчин нь сэдрэх, бусад хүүхдүүдэд өвчин тараах аюултай тул эмчийн үзлэгт хамрагдан, шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн картыг үнэн зөв бөглүүлсэн байх хэрэгтэй. Энэ нь танай болон бусад хүүхдийн чинь эрүүл мэндэд нь тустай...
Хүүхдийн шүдийг нялхаас нь арчилна
Шүд яагаад хорхойтдог вэ? Хүүхдийн идсэн чихэрлэг зүйлийг амны хөндийд байдаг нянгууд “идэж боловсруулснаар” амны хөндийд хүчиллэг орчин үүснэ. Тэрхүү хүчиллэг орчны нөлөөгөөр шүдний пааланд толбо сууж, улмаар шүд цоорохыг кариес буюу шүд хорхойтох гэнэ. Ийнхүү нян нь чихэрлэг зүйлсийн нөлөөллөөр шүдэнд өөрийнхөө “үүр”-ийг бий болгож, богино хугацаанд алхам алхмаар орон зайгаа тэлдэг ажээ. Түүнчлэн хоолны үлдэгдэл (жишээлбэл цардуул)-ийг цэвэрлээгүй тохиолдолд тэр нь шүдэнд наалдаж, түүнийг нянгууд “хэрэглэнэ”. Ингэснээр наалдамтгай зүйл үүсч, тэр нь нянгуудыг хооронд нь холбон шүдэнд улам бат бөх...