
Эцэг эх хүүхдүүдэд өгөх зөвлөмж
Хүүхэд, эцэг эхчүүдээ! Хүүхдээ зусланд явуулахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.
Хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт заавал оруулах хэрэгтэй. Зуслан дээр очсоны дараа таны хүүхдийн архаг хууч өвчин нь сэдрэх, бусад хүүхдүүдэд өвчин тараах аюултай тул эмчийн үзлэгт хамрагдан, шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн картыг үнэн зөв бөглүүлсэн байх хэрэгтэй. Энэ нь танай болон бусад хүүхдийн чинь эрүүл мэндэд нь тустай. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн хоолны дэглэм баримталдаг бол тухайн ээлжийн ахлах удирдагчид заавал хэлж тэмдэглүүлэх хэрэгтэй.
Хүүхэд тань бие даах чадвараар дутмаг бол ах эгчтэй нь явуулбал зүгээр. Учир нь ах эгч нартайгаа эхний удаа зуслан дээр ямар байдгийг мэдэрдэг учраас дараа жил өөрөө бие даан явахад нэг их төвөг учрахгүй шүү дээ. Бүлгийн багш нар хэдийгээр таны хүүхэдтэй өдөр бүр хамт байх боловч нэг бүлэгт 30-35 хүүхэд байдаг учраас хүүхэд бүртэй ганцаарчилж ажиллах боломжгүй
Цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас бэлтгэж өгөх. Нарны малгай, дотуур гадуур хувцас, гутал,биеийн тамирын хувцас хэрэгсэл гэх мэт. Зуслан дээр өглөө оройдоо, сэрүүн байдаг тул дулаан хувцас, өдөртөө өмсөх нимгэн хувцас 2-3-ыг бэлтгэнэ. 2 ээлжийн гутал байх шаардлагатай. Учир нь бороо орсоны дараа хүүхдүүдийн гутал норсноос үүдэн чийгтэй гуталтай явсанаас болж хоолой нь их өвддөг. Иймд солих гутал зайлшгүй хэрэгтэй.
Ариун цэврийн хэрэгсэл. Шүдний оо, сойз, саван алчуур, салфетика, 00 цаас, шампунь зэргээс гадна шархны лент, хөвөн гэх мэт ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь зусланд байх хугацаанд хэрэглэж болох овор хэмжээ багатай байх.
Ор хөнжлийн даавууг бэлтгэх.
Хүүхдийг зусланд амрах 7 хоногийн хугацаанд эргэхдээ амархан муудах хүнсний бараа бүтээгдэхүүн авч очихгүй байх
Үүнд:
-
Лаазалсан бүтээгдэхүүн
-
Төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн
-
Амархан муудах хүнсний бүтээгдэхүүн
-
Чипс
-
Хийжүүлсэн ундаа гэх мэт
Эдгээр зүйлсийг хүүхдийн зусланд оруулахгүй болохыг анхаарна уу
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН
ХӨГЖЛИЙН ГАЗАР